Monday, March 31, 2008

Инээдмийн баярын мэнд хүргэе



Өнөөдөр аргын тооллын 4 сарын 1 – н. Мягмар гараг. Өглөөний нар их эрт гарч, нилээн орой шингэнээ. Өнөөдөр амраг хосуудад эерэг сайн нөлөөтэй тул бие биеээ энхрийлүүштэй. Эл өдөр уурлах, бухимдах, гомдох зэрэг үйлнээ муу бөгөөд хуурах, чадах, инээлгэх, элэг хөшөөх зэрэг үйлнээ өлзийтэй сайн. Үс сэвлэгээ авхуулбаас халзан болноо гэж зурхайн зурлагад буусан байна. Та бүхний чадсан хүн сэтгэлчлэн хууртагдах болтугай. Инээдмийн баярын өдөр.

Нар гэрэлтсэн хорвоод насаа залуужтал инээ
Гэрэл гүйсэн гэртээ жаргал хуртай инээ
Зүүд нойрон дундаа сарнай дэлгэртэл инээ
Зүрх сэтгэлдээ хайр бадартал инээ

Залуу сайхан насаа мөнхийн болтол инээ
Зүүд нойрондоо зул гэрэлттэл инээ
Зүрх сэтгэлдээ хайр амилтал инээ
Тас тас инээ, татаж унатлаа инээ

Нүд дүүрэн инээж
Нүүр дүүрэн баясаж
Зүрх дүүрэн мишээж
Дэлхий дүүрэн жаргалаар бялхаж яваарай

No comments: