Monday, March 10, 2008

Нийслэлийн ЕБС бүр дотоод интернэтэд үнэгүй холбогдоно

Мэдээлэл харилцаа холбооны технологи, нийгэм, эдийн засаг, амьдралын бүх хүрээнд өргөн нэвтэрч Монгол улсын төдийгүй дэлхий нийтийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа салбарын нэг болоод байгаа билээ.

Урьд нь бид хэрэгцээт мэдээллээ хайж олохын тулд асар их хугацаа, цаг, мөнгө зардаг байлаа. Ном сурах бичиг, хэвлэмэл материалууд ч олдоц муутай байсан тэр үе саяхан билээ. Хүмүүс хоорондоо захиа бичиж түүнийгээ шуудангаар явуулж, хүлээн авч харилцдаг байсан. Интернэтийн сүлжээ бий болсноор хүмүүс хаана ч байсан хоорондоо интернэтээр холбогдож имэйл бичиж, дуу дүрсээ солилцож, олон нийтэд өөрийн үзэл бодол, сэтгэгдлээ чөлөөтэй илэрхийлж, хэрэгцээт мэдээллээ интернэтээс төвөггүйхэн олж авч байгаа билээ.

Монгол улсын мэдээлэл харицаа холбоо хөгжиж байгаагийн нэгэн жишээ бол байгуулага бүр өөрийн гэсэн вэб хуудастай, ажилтан бүр имэйл хаягтай болсоныг харж болно. Мэдээлэл холбоог ашиглах нь байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, удирдлага ажилтан хоорондын мэдээлэл солилцоог хурдацтай болгож байгаа бөгөөд ингэснээрээ улс орны хөгжилд эрчимтэй эерэг нөлөө үзүүлж байгаа юм.

Манай улсын хүн амын дийлэнхи хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг билээ. Тэгэхээр хүүхэд, залуучуудын маань мэдлэг хэдий чинээ өндөр байна улс орны хөгжилд төдий чинээ хувь нэмэр болно гэсэн үг.

Нийслэл Улаанбаатар хотод 90-ээд ЕБС-д нийт 200.000 орчим сурагч суралцаж байна Өнөөдөр сурагчид өөр хоорондоо болон дэлхий нийттэй чөлөөтэй харилцах мэдлэг, чадвар дадлыг эзэмших хүртээмжтэй орчин нөхцлийг бүрдүүлэх нь чухал болоод байгаа билээ.

Улуснэт компани Мобиком корпорацийн хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 2005 онд байгуулагдсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт Wimax технологи дээр суурилсан өргөн зурвасын өндөр хурдны утасгүй интернэтийн үйлчилгээг 2007 оны 2 сарын 1-ээс эхлэн хэрэглэгчдэд хүргээд байгаа билээ.

Улуснэт компани Улаанбаатар хотыг бүрэн хамарсан агаарын утасгүй сүлжээг байгуулаад байгаа ба энэхүү сүлжээгээ ашиглан нийслэлийн ЕБС-уудад үнэ төлбөргүйгээр Монгол улсын дотоодын интернэт сүлжээнд холбогдох боломжийг олгож байгаагаа дуулгахад таатай байна. Тайлбар Улуснэт компаниас олгох бас нэгэн боломж бол ЕБС-ийн багш, сурган хүмүүжүүлэгч , ажилтан албан хаагчид болон ЕБС-ийн нийт сурагчдад имэйл хаяг нээж өгөх явдал юм. Ингэснээр тэд хоорондоо, бусад гадаад дотоодын найз нөхөд, хамаатнуудтайгаа элекрон захиа, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.

Цаашид нийслэлийн дүүрэг болгоны мэдээлэл зүйн кабинет бүхий сургууль бүр дээр өндөр хурдны интернэт холболттой мэдээлэл лавлагааны төв салбарыг байгуулан багш, сурагч, эцэг эх, олон нийтийг мэдээллээр хангах боломжтой болно. Хөтөлбөрт хамрагдах сургуулиуд дотоод сүлжээтэй болох бөгөөд өдөр тутмын дотоод үйл ажиллагааны мэдээ мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх, мэдээллийн хүртээмжийг сайжруулахаас гадна дотоодын төрийн болон төрийн бус бүхий л вэб хуудас руу өндөр хурдаар холбогдож, мэдээллийг богино хугацаанд хүлээн авдаг болох юм.

Улуснэт компани яагаад энэ хөтөлбөрийг зохион байгуулж байна вэ? Тэдэнд ямар ашигтай вэ? гэсэн асуулт гарч болох юм.

Бид улс орны хөгжлийн хурдац, мэдээлэл харилцааны холбооны хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс болон бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудын боловсролын түвшинг дээшлүүлэх, гадаад орны сурагчдаас дутагдах зүйлгүйгээр суралцах, хөгжих, мэдлэг хуримтлуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор уг хөтөлбөрийг зохион байгуулж байгаа юм.

Зорилго: Ашгийн бус, ямар нэгэн намын харъяалалд сонгуулийн шоу хийгээгүй бөгөөд гагцхүү Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг багаас нь интернэттэй харьцуулж сургах, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгоход оршиж байна.

No comments: