Wednesday, June 25, 2008

Funny football own goals

Дэлгэрэнгүй...

Thursday, June 5, 2008

Бүжгийн тэмцээн - Үнэн тасархай

Дэлгэрэнгүй...

Tuesday, May 13, 2008

Бас нэг гоё клип гарчээ

Дэлгэрэнгүй...

Friday, April 25, 2008

Iona Luvsandorj - Britains Got Talent 2008



Mongolchuud ch mundag shuu.

Дэлгэрэнгүй...

Thursday, April 24, 2008

Агуу зөнч Вангагийн зөгнөлөөс

Агуу зөнч Ванга (Вангелия Пандева Гуштерова) дэлхийн эргэн тойронд болох үйл явдлыг 3717 он хүртэл зөгнөжээ. Дашрамд хэлхэд түүний зөгнөсөн үйл явдлууд тухайн үеүүддээ байнга биелэж байсан юм.



2008 он. Тєрийн дєрвєн тэргvvний амь насанд халдана. Индостанд мєргєлдєєн гарна. Энэ нь дэлхийн III дайны нэг шалтгаан болно.
2010 он. Дэлхийн III дайн эхэлнэ. Дайн 2010 оны арваннэгдvгээр сард эхэлж, 2014 оны аравдугаар сард дуусна. Дайн ердийнхєєр эхэлж, эхлээд цємийн, дараа нь химийн зэвсэг хэрэглэнэ.
2011 он. Дэлхийн хойд хагаст цацраг идэвхт бодисын vлдэгдэл асгарснаар амьтан, ургамал байхгvй болно. Vvний дараа лалууд амьд vлдсэн европуудын эсрэг химийн дайныг эхлvvлнэ.
2014 он. Олонхи хvн химийн дайны vр дагаврын улмаас идээ бээр, арьсны хорт хавдар болон арьсны бусад євчнєєр шаналах болно.
2016 он. Европ бараг хvнгvй болно.
2018 он. Дэлхийн шинэ хvчирхэг гvрнээр Хятад тодорно. Хєгжингvй орнууд ашиглагчаас ашиглагдагч болон хувирна.
2023 он. Дэлхийн тойрог зам (орбит) бага зэрэг єєрчлєгдєнє.
2025 он. Европ улам бага хvн амтай болно.
2028 он. Эрчим хvчний шинэ эх сурвалжийг бvтээнэ. Єлсгєлєнг аажмаар арилгана. Ангараг гариг руу нисэгчтэй сансрын хєлєг замдаа гарна.
2033 он. Туйлын мєс хайлж дэлхийн далайн тєвшин нэмэгдэнэ.
2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хєгжинє. Европт лалууд эрх барих болно.
2046 он. Ямар ч эд эрхтнийг тарьж ургуулах болно. Эрхтэн солих нь эмчилгээний хамгийн шилдэг арга болно.
2066 он. Лалын Ромыг довтлох vеэр АНУ цаг агаарын хэмээх шинэ зэвсэг хэрэглэх болно.Эрс хүйтэрнэ
2076 он. Анги, давхаргагvй нийгэм бий болно.
2084 он. Байгалийг нєхєн сэргээнэ.
2088 он. Хэдхэн хормын дотор хєгширдєг шинэ євчин гарч ирнэ.
2097 он. Хурдан хєгшрєх євчнийг ялан дийлэх болно.
2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтvvлнэ.
2111 он. Хvмvvс киборг буюу амьд робот болно.
2123 он. Жижиг орнууд хоорондоо дайтна. Том гvрнvvд оролцохгvй.
2125 он. Унгарт сансраас дохио ирнэ. Бvгд намайг дурсан санах болно.
2130 он. Харь гаригийнхний зєвлєгєє, тусламжаар усан дор амьдрал бий болно.
2164 он. Амьтад хагас хvн болон хувирна.
2167 он. Шинэ шашин гарч ирнэ.
2170 он. Аймшигтай хуурай ган болно.
2183 он. Ангараг гариг дээрх колони цємийн гvрэн болж Дэлхийгээс (АНУ-аас, эсвэл Англиас) тусгаар тогтнолоо шаардана.
2187 он. Хоёр том галт уулын дэлбэрэлтийг зогсоож чадна.
2195 он. Далай, тэнгисийн колониуд эрчим хvч, хоол хvнсээр бvрэн хангагдана.
2196 он. Ази, европууд бvрэн холилдож, хутгалдана.
2201 он. Наран дээр дулааны цємийн vйл явц удааширна. Хvйтэрнэ.
2221 он. Харь гариг дээр амьдрал хайж байгаа хvн тєрєлхтєн ямар нэг аймшигтай юмтай холбоо тогтооно.
2256 он. Сансрын хєлєг Дэлхий дээр шинэ аймшигт євчнийг авчирна.
2262 он. Гариг эрхсийн тойрог зам байнга єєрчлєгдєх болно. Ангараг гаригт сvvлт од заналхийлнэ.
2273 он. Шар, цагаан арьстнууд холилдож, шинэ арьстан гарч ирнэ.
2279 он. Юу ч бишээс эрчим хvч гаргаж авна. (агааргvй хоосон зайнаас, эсвэл хар нvхнээс)
2288 он. Цаг хугацаагаар аялана. Харь гаригийнхантай шинэ холбоо тогтооно.
2291 он. Нар хєрнє. Тvvнийг дахин асаах оролдлого хийнэ.
2296 он. Наран дээр хvчтэй дэлбэрэлт болно. Таталцах хvч єєрчлєгдєнє. Сансрын хуучин станц, хиймэл дагуулууд унаж эхэлнэ.
2299 он. Францад лалын эсрэг партизаны хєдєлгєєн єрнєнє.
2302 он. Байгалийн шинэ чухал хууль, манай гаригийн нууц тайлагдана.
2304 он. Сарны нууц тайлагдана.
2341 он. Сансраас ямар нэг аймшигтай зvйл Дэлхий рvv ойртоно.
2354 он. Хиймэл нарнуудын нэгэн дээр осол гарч ган гачигт хvргэнэ.
2371 он. Аугаа єлсгєлєн.
2378 он. Шинэ арьст хvмvvс хурдан єсч vржинэ.
2480 он. Хоёр хиймэл нар хоорондоо мєргєлдєнє. Дэлхий бvрэнхий болно.
3005 он. Сvvлт од Сарыг шvргэнэ. Дэлхийг тойроод чулуу, тоосон бvс бий болно.
3797 он. Энэ цаг vед Дэлхий дээрх бvх амьд биет мєхнє. Гэвч хvн тєрєлхтєн оддын єєр систем дээр шинэ амьдралын vндэс суурийг бий болгож чадна.

Дэлгэрэнгүй...

Tuesday, April 22, 2008

Егөөтэй ертөнцийн гуравууд

Мөнгөгүй хүний ирээдүй нэг бүрхэг
Мөрийтэй тоглоомчдын амьдрал нэг бүрхэг
Төргүй ард түмний төөрөг нэг бүрхэг

Ядуу тарчиг айлын дээвэр нэг цоорхой
Ярьдаг томчуудын баталсан хууль нэг цоорхой
Ятгасны үгээр зардаг төсөв нэг цоорхой

Хоол нэхээд ходоод завгүй
Хор найруулаад улс төрчид завгүй
Хоёуланд нь түүртээд төр завгүй

Нам нам дагаад улс төр нэг бутархай
Лам лам дагаад шашин нэг бутархай
Ийш тийш цацсаар эдийн засаг нэг бутархай

Түшээдийн бодсон нь хийхдээ нэг өөр
Түмэнд амласнаа биелүүлэхдээ нэг өөр
Төсөл хөтөлбөрийн зарцуулалт нэг өөр

Төр шашныг хослуулж бариад Ерөнхийлөгч нэг бахдам
Төгс төгөлдөр дүр эсгэдэг нэр дэвшигч нэг бахдам
Түүнд нь сүнсгүй итгэдэг түмэн олон нэг бахдам

Албан тушаал горьдсон залуус нэг долдой
Арын хаалгаар дэвшсэн түшээд нэг долдой
Андын үгийг худалдсан авилгач нэг долдой

Давсаг шээсээр баян
Дэлэн сүүгээр баян
Дарга бялдуучдаар баян

Дэлгэрэнгүй...

Tuesday, April 15, 2008

Mariah Carey - Touch my body


Billboard-ийг тэргүүлж байгаа дууны клипийг орууллаа.
Дэлгэрэнгүй дээр дарж дууныг үгийг сонирхоно уу


MC, you're the place to be
Oh yeah, oh yeah, oh yeah, oh yeah, oh yeah
Oh yeah, oh yeah, oh yeah, oh yeah

I know that you've been waiting for it
I'm waiting too
In my imagination I'd be all up on you
I know you got that fever for me
102
And boy I know I feel the same
My temperature's through the roof

If there's a camera up in here
Then it's gonna leave with me
When I do (I do)
If there's a camera up in here
Then I'd best not catch this flick
On YouTube (YouTube)
'Cause if you run your mouth and brag
About this secret rendezvous
I will hunt you down
'Cause they be all up in my business
Like a Wendy interview
But this is private
Between you and I

Touch my body
Put me on the floor
Wrestle me around
Play with me some more
Touch my body
Throw me on the bed
I just wanna make you feel
Like you never did.
Touch my body
Let me wrap my thighs
All around your waist
Just a little taste
Touch my body
Know you love my curves
Come on and give me what I deserve
And touch my body.

Boy you can put me on you
Like a brand new white tee
I'll hug your body tighter
Than my favorite jeans
I want you to caress me
Like a tropical breeze
And float away with you
In the Caribbean Sea

If there's a camera up in here
Then it's gonna leave with me
When I do (I do)
If there's a camera up in here
Then I'd best not catch this flick
On YouTube (YouTube)
'Cause if you run your mouth and brag
About this secret rendezvous
I will hunt you down
'Cause they be all up in my business
Like a Wendy interview
But this is private
Between you and I

Touch my body
Put me on the floor
Wrestle me around
Play with me some more
Touch my body
Throw me on the bed
I just wanna make you feel
Like you never did.
Touch my body
Let me wrap my thighs
All around your waist
Just a little taste
Touch my body
Know you love my curves
Come on and give me what I deserve
And touch my body.

Imma treat you like a teddy bear
You won't wanna go nowhere
In the lap of luxury
Laying intertwined with me
You won't want for nothing boy
I will give you plenty of joy
Touch my body

Touch my body
Put me on the floor
Wrestle me around
Play with me some more
Touch my body
Throw me on the bed
I just wanna make you feel
Like you never did.
Touch my body
Let me wrap my thighs
All around your waist
Just a little taste
Touch my body
Know you love my curves
Come on and give me what I deserve
And touch my body.

Oh yeah oh yeah oh yeah
Oh yeah oh yeah
Oh oh oh oh yeah
Touch my body...

Дэлгэрэнгүй...

Alica keys - Unbreakable


Энэ их, дажгүй гоё дуу болсон байна лээ.
Дууны үгийг дэлгэрэнгүй дээр дарж сонирхоно уу

Clap your hands everybody
Clap your hands
Come on, keep it going
Clap your hands everybody
Clap your hands everybody
Clap your hand
Lets do it ,you ready?
Come on

We could fight like Ike and Tina
Or give back like Bill and Camille
Be rich like Oprah and Steadman
Or instead struggle like Flow and James Evans
Cuz he ain't no different from you
And she ain't no different from me
So we got to live our dreams
Like the people on TV

We gotta stay tuned
Cuz there's more to see (Unbreakable)
Through the technical difficulties (Unbreakable)
We might have to take a break
But ya'll know we'll be back next week
I'm singing this love is unbreakable
Oh yeah yeah...

Yeah, clap your hands everybody
Clap your hands everybody
Lets do it like this, come on

See, we could act out like Will and Jada(Will and Jada)
Or like Kimora and Russell makin' paper, oh yeah
All in the family like the Jacksons(like the Jacksons)
And have enough kids to make a band like Joe and Catherine, yeah

She ain't no different from me
And he ain't no different from you
So we got to live our dreams
Like the people on TV

We gotta stay tuned
Cuz there's more to see (Unbreakable)
Through the technical difficulties (Unbreakable)
We might have to take a break
But ya'll know we'll be back next week
I'm singing this love is unbreakable

We're living our dreams...yeah...
We're living our dreams
We're living our dreams
We're living our dreeeeeeeeeeeeams
(ooooooooooooooooohhhhhhhhh)
We're living our dreams(We're living our dreams)
We're living our dreams(We're living our dreams)
We're living our dreeeeeeeeeeeeams
(oooooooohhhhhhh oohhh yeah yeah)

And we got to stay tuned
Cuz there's more to see (Unbreakable)
Through the technical difficulties (Unbreakable)
We might have to take a break
But ya'll know we'll be back next week
I'm singing this love is unbreakable
Sing it one more time now
Ya'll know we'll be breaking up
But we just might be back next week
This love is unbreakable(ha,ha,ha,yeah,yeah)
Break it down, break it down like this
Yeah...

No thing, no money, no sin, no temptation, talking 'bout nothing
No thing, no money, no sin, no temptation, talking 'bout nothing
No thing, no money, no sin, no temptation, talking 'bout nothing
No thing, no money, no sin, no temptation, talking 'bout nothing
Yeeeeeeaaaaahhh.......
(Unbreakable)
Yeah, yeah,yeah,yeah,yeah,yeah,yeah,yeah,yeah
(Unbreakable)
We just might be breaking up
But ya'll know we'll be back next week
I'm singing this love is unbreakable

Дэлгэрэнгүй...

Monday, April 14, 2008

Evolution of dance tribute

Дэлгэрэнгүй...

Инээдтэй бас гайхамшигтай

Дэлгэрэнгүй...

Sunday, April 13, 2008

Дугаар зарна.

9199-0292 дугаарыг хямд зарна.

Холбоо барих утас: 9667-8093

Дэлгэрэнгүй...

Friday, April 11, 2008

Эхийн сэтгэл - Гоё шүлэг шүү

Эхийн сэтгэл
Ээж нь муу хүүгээ үхэж гэж зүүдэллээ
Ийм аймаар зүүд ная наслахдаа би зүүдлээгүй юм байна
Сааль сүүндээ дэвэлзэж явсан ч
Санаа сэтгэл минь дэгэлзэж байсан ч
Сарних бодлын минь үзүүрт үр минь торойно.

Сайхан шүлэг бичиж гэнэ, миний хүү
Амьтан хүн уншиж байна гэнэ
Сайхан дуу зохиож гэнэ, миний хүү
Араажаваар дуулж байна гэнээ
Сайн явна гэнэ, миний хүү
Аяны хүн хэлж байна
Муу явна гэнэ, миний муу хүү
Амны зугаа болгон ярьж байна
Аль нь ч надад ялгаагүй ээ
Амьд яваа чинь л эжийдээ алдар чинь юм шүү дээ.

Ижий нь хүүгээ их санах юмаа
Араг савар хоёроо зөрүүлэн барьж чамайг боддог
Аргал чулуу хоёрыг андууран түүж би хүүгээ санадаг
Алгаа, миний хүү
Тэмээ тэмээн цагаан үүлийг
Тэнгэртээ царцтал би харлаа
Тэнгэрийн тэр ягаан хаяаг
Цав суутал би хүүгээ ширтлээ
Миний хүү ирсэнгүй ээ
Хүний хүү ижийдээ ирж гэнэ
Гол усаар л нэг найр наадам болж байна
Миний муу хүү шоронд орж гэнэ
Голыг минь гогодон хэлж байна
Аа яадгийн ороо л биз
Гадагшаа би хүүгээ өмөөрлөө
Ам нь цангаж байгаа байх даа, миний муу хүү
Дотогшоо би өмөлзлөө.


Гал шиг залуу явахад үсэрсэн оч минь юмсан
Ганц бие зандан явахад тасарсан навч минь юмсан
Алаг бөмбөл эрдэнэ
Алган дээр минь байна гэж
Зөгнүүлэн ирсэн ганц хүү минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод
Амандаа үмхтэл залгичихлаа гэж
Зүүдлүүлэн олдсон ганц үр минь билээ
Ядаж яваа юм бол миний хүү
Тэнэж яваад юүхэв, ижийдээ л хүрээд ир
Ядарч байгаа юм бол миний хүү
Тэнд байгаад яах гэсийм, ижийдээ л хүрээд ир.

Хөгцтэй хад шиг хөх толгойтой
Хөгшин муу хүү минь ижийгийнхээ нүдэнд бол
Манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хүү минь, эжийдээ ир ээ
Хөхөөрөө чамайг даллая
Үхэхээрээ чамайг айлгая
Миний хүү эжийдээ ир ээ
Ухаантай даа, миний ганц хүү
Хурай, хурай, хурай
Унага шиг, эжийдээ давхиад ир
Гурий, гурий, гурий.

Дэлгэрэнгүй...

Madonna feat Justin Timberlake and Timbaland - 4 Minutes




Дэлгэрэнгүй...

Tuesday, April 8, 2008

Англиар чөлөөтэй ярьдаг болмоор байвал дараах 200 үг танд тус болох болно



1. I see - Би ойлголоо

2. I quit! - Би болилоо

3. Let go! - Явуулаач

4. Me too - Би ч гэсэн

5. I will do my best ! - Би хамгийн сайнаараа ажиллах болно!

6. No way! - Яг ш дээ.

7. Come on - Алив.

8. Hold on - Байж байгаарай

9. I agree - Би зөвшөөрчихнө, би ч гэсэн

10. Not bad - муугүй шүү


11. Not yet - Одоохондоо арай болоогүй байна

12. See you - Баяртай

13. Shup up! - Амаа тат, дуугүй бай

14. So long - Мөд уулзая, түр баяртай

15. Why not? - Яагаад үгүй гэж

16. Allow me - Алив би хийе

17. Be quiet! - Чимээгүй!

20. Have fun! - Сайхан хөгжилдөөрэй

18. Cheer up! - Амжилт

19. Good job! - Сайхан ажил, Сайн ажиллаа.

21. How much? - Хэдий үнэтэй

22. I’m full - Би цадчихлаа

23. I’m home - Би гэртээ

24. I’m lost - Би төөрчихлөө

25. My treat - Би даая.

26. So do i - Би ч гэсэн

27. This way - Энэ зүг

28. After you - Таны дараа

29. Bless you! - Бурхан өршөөг

30. Follow me! - Намайг дагаад

31. Forget it! - Мартаж үз

32. Good luck! - Амжилт хүсье

33. I decline! - Зөвшөөрөхгүй байна

34. I promise - Амлаж байна.

35. Of course! - Тэгэлгүй яахав

36. Slow down! - Аяархан

37. Take care! - Болгоомжтой яваарай

38. They hurt - Тэд өвдчихсөн

39. Try again - Дахиад давт

40. Watch out! - Болгоомжтой

41. What’s up - Юу байнаа

42. Be careful! - Болгоомжтой

43. Bottoms up! - Босоод марш,ууж байгаа зүйлийнхээ ёроолыг харах

44. Don’t move!

45. Guess what? - Яасан гээч

46. I doubt it - Би эргэлзэж байна.

47. I think so - Миний бодлоор, би тэгэж бодож байна

48. I’m single - Би ганц бие.

49. Keep it up! - гүйцэх

50. Let me see - Надад харуулаач

51. Never mind - Болилоо

52. No problem! - Асуудалгүй.

53. That’s all! - Ингээд л болоо.

54. Time is up - Цаг дуусаа

55. What’s new? - Сонин сайхан?

56. Count me on - Надад итгэж болно

57. Don’t worry - Санаа зоволтгүй

58. Feel better? - Арай дээрдэв үү?

59. I love you - Би чамд хайртай.

60. I’m his fan - Би түүний фен нь

61. Is it yours? - Энэ чинийх үү?

62. That’s neat - Гоё юмаа

63. Are you sure? - Та итгэлтэй байна уу?

64. Do i have to - Би заавал уу?

65. He is my age - Тэр надтай чацуу

66. Here you are - Чи энд байсан юм уу?

67. No one knows - Хэн ч мэдэхгүй

68. Take it easy - Тайвшир даа

69. What a pity! - Ямайр гайхалтай юм.

70. Аny thing else? - Өөр ямар нэг зүйл байна уу?

71. To be careful! -

72. Do me a favor? - Надад туслаач

73. Help yourself - Өөртөө тусал

74. I’m on a diet - Би хоолны дэглэм барьж байгаа

75. Keep in touch - Холбоотой байгаарай

76. Time is money - Цаг бол алт

77. Who’s calling? - Хэн залгаж байна.

78. You did right - Чи зөв хийсэн байна

79. You set me up! - Чи намайг хулхидсан байна

80. Саn i help you? - Танд тусламж хэрэгтэй юу?

81. Enjoy yourself!

82. Excuse me, Sir - Өршөөгрөй ноёнтоон

83. Give me a hand! - Надад туслаач!

84. How’s it going? - Хэр явж байна даа?

85. I have no idea - Надад ямар ч мэдэх юм алга

86. I just made it! - Би дөнгөж сая ажуулчихлаа!

87. I’ll see to it! - Би харж л байя

88. I’m in a hurry! - Би яарч байна!

89. It’s her field - Энэ тэрний өөрийнх нь салбар

90. It’s up to you - Чамаас л бүх юм шалтгаална

91. Just wonderful! - Гайхамшигтай!

92. What about you? - Би яах юм болж байна?

93. You owe me one - Чи надад нэг өртэй

94. Your’re welcome - Тавтай морил

95. Any day will do - Хэзээ ч хйисэн яахав

96. Are you kidding? - Чи тоглоогүй биз?

97. Congratulations! - Баяр хүргье!

101. It sounds great! - Дажгүй сонсогдож байна.

102. It’s a fine day - Яахав дажгүй өдөр байна.

103. So far, so good - Дажгүй шүү.

104. What time is it? - Цаг хэд болж байна.

105. You can make it! - Би хийж чаднаа.

106. Control yourself! - Өөрийгөө удирд

107. He came be train - Тэр галт тэргээр ирсэн.

108. He is ill in bed - Тэр өвдөөд орондоо байгаа.

109. He lacks courage - Тэр зориггүй

110. How’s everything? - Бүх юм хэр байна даа?

111. I have no choice - Надад ямар ч сонголт алга.

112. I like ice cream - Би мөхөөлөдөст дуртэй

113. I love this game - Би энэ тоглоомонд дуртай.

114. I’ll try my best - Би байдгаараа хичээнээ 1

15. I’m on your side - Би чиний талд байгаа шүү

116. Lont time no see! - Удаан уулзалдсангүй

117. No pain, no gain -

118. Well, it depends - Ер нь харж л байж больёо доо

119. We’re all for it - Бид бүгдээрээ тэрний төлөө байгаа

120. What a good deal! - Ямар сайхан санал вэ!

121. What should i do ? - Би яах ёстой вэ?

122. You asked for it! - Чи энийг л асуугаа биздээ

123. You have my word - Чи миний үгийг сонссон

124. Believe it or not! - Итгэнэ үү байна уу өөрөө мэд

125. Don’t count on me - Надад найдаад хэрэггүй шүү

126. Don’t fall for it! - Битгий тэрэнд унаж тусаад байгаарай

127. Don’t let me down - Намайг битгий мяаруулчихаарай даа

128. Easy come easy go -

129. I beg your pardon - Юу гэнээ дахиад хэлдээ

130. I’ll be back soon - Би удахгүй ирнэ

131. I’ll check it out - Би яасанг нь харамз

132. It’s a long story - Их урт түүх байна

133. It’s sunday today - Өнөөдөр ням гараг

134. Just wait and see! - Хүлээгээд харж бай

135. Make up your mind - Алив нэг санаа боддоо

136. That’s all i need - Миний хэрэгэй бүх юм ингээд болоо

137. The view is great - Их гоё харагдаж байна

138. The wall has ears - Энэ хана чихтэй шүү.

139. There comes a bus - За автобус ирж байна

140. What day is today? - Өнөөдөр ямар өдөр билээ

141. What do you think? - Юу гэж бодож байна даа.

142. Who told you that? - Хэн чамд наадахыг чинь хэлсэн юм?

143. Who’s kicking off?

144. Yes’ i suppose so - За, би зөвшөөрөхөөс дөө.

145. You can’t miss it - Боломжийг бүү алд

146. Any messages for me? - Надад ямар нэг захидал байна уу?

147. Don’t be so modest -

148. DOn’t give me that! - Надад битгий наадахаа өг

149. He is a smart boy - Тэр их ухаантай хүү

150. He is just a child - Тэр чинь жаахан хүүхэд шүү дээ.

98. I can’t help it - Би яаж ч чадахгүй нь

99. I don’t mean it - Би тэгье гэж бодоогүй

100. I’ll fix you up - Би чамд туслана аа

51. I can’t follow you - Би чамайг дагаж чадахгүйнээ

152. I felt sort of ill - Би нэг л өвдөөд байх шиг байна

153. I have a good idea! - Надад сайхан санаа байна.

154. It is growing cool -

155. It seems all right - Яахав дажгүй л харагдаж байна.

156. It’s going too far - Энэ хэтэрхий хол явчихлаа

157. May i use your pen? - Таны үзгийг хэрэглэж болох уу?

158. She had a bad cold - Тэр ханиад хүрчихсэн

159. That’s a good idea - Наадах чинь дажгүй санаа байна.

160. The answer is zero - Хариулт нь бол 0.

161. What does she like? - Тэр юунд дуртай вэ?

162. As soon as possible! - Аль болох хурдан

163. He can hardly speak - Тэр бараг ярьж чадахгүй

164. He always talks big - Тэр дандаа хог тарьж байдаг юм

165. He won an election - Тэр сонгуульд ялсан

166. I’m a football fan - Би хөлбөмбөгийн хорхойтон

167. If only i could fly - Хэрвээ би нисч чаддагсан бол

168. I’ll be right there - Би наана чинь одоохон очлоо

169. I’ll see you at six - 6-д уулзья

170. It is true or false? - Энэ үнэн үү? Худал уу?

171. Just read it for me - Надад уншаад өгөөч

172. Knowledge is power - Мэдлэг бол хүч

173. Move out of my way! - Миний замаас холд

174. Time is running out - Цаг дуусч байна

175. We are good friends - Би сайн найзууд

176. What’s your trouble? - Чамд юу тохиолдов? Яачихаав?

177. You did fairly well! - Чи маш сайн хийсэн байна штээ

178. Clothes make the man - Хувцас бол бурхан

179. Did you miss the bus? - Автобуснаасаа хоцорчихсон юмуу?

180. Don’t lose your head - Битгий толгойгоо алдчихаарай

181. He can’t take a joke - Тэр тоглоом даадаггүйм

182. He owes my uncle $100 - Тэр миний авга ахад 100-н өртэй

183. How are things going? - Xэр байна?

184. How are you recently? - Ойрд чи хэр байна?

185. I know all about it - Би бүгдийг нь мэднэ

186. It really takes time - Энэ үнэхээр цаг авах юмаа

187. It’s against he law - Энэ хууль зөрчиж байна

188. Love me, Love my dog -

189. My mouth is watering - Арааны шүлс гоожиж байна

190. Speak louder, please - Чанга яриач, тэгэх үү?

191. This boy has no job - Тэр хүү ажилгүй

192. This house is my own - Энэ байшин минийх

193. What happened to you? - Чамд юу тохиолдов?

194. You are just in time - Чи яг цагтаа ирлээ

195. You need to workout - Чи жаахан дасгал хийх хэрэгтэй

196. Your hand feels cold - Чиний гар чинь хүйтэн байна

197. Don’t be so childish - Битгий хүүхэд шиг аашлаад бай

198. Don’t trust to chance! - Боломжинд битгий итгэ

199. Fasten your seat belt - Суудлынхаа даруулгыг хийгээрэй

200. He has a large income - Тэр их орлоготой хүн

Дэлгэрэнгүй...

Wednesday, April 2, 2008

Монголын нууц товчоо


Нэгдүгээр бүлэг

Тэмүжиний уг гарал ба бага насны үе

1. Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ.
2. Батцагааны хөвүүн Тамача, Тамачийн хөвүүн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хөвүүн Уужим буурал, Уужим бууралын хөвүүн Саль-хачау, Саль-хачаугийн хөвүүн Ихнүдэн, Ихнүдэний хөвүүн Шинсочи, Шинсочийн хөвүүн Харчу.
3. Харчугийн хөвүүн Боржигидай мэргэн бүлгээ. Боржигидай мэргэний гэргий нь Монголжингуа, түүнээс төрсөн хөвүүн Торголжин баян. Торголжин баян, Борогчин гуа гэргийтэй, Боролдайсуялби гэдэг залуу зарцтай, дайр бор хоёр хүлэг морьтой бүлгээ. Торголжин баяны хөвүүн Дува сохор, Добу мэргэн хоёр бүлгээ.
Монголын нууц товчоог бүрэн эхээр нь татаж авах


4. Дува сохор, магнай дундаа ганц нүдтэй гурван нүүдлийн газар харах бүлгээ.
5. Нэгэн өдөр Дува сохор, Добу мэргэн дүүтэйгээ Бурхан халдун уулан дээр гарав. Дува сохор, Бурхан халдун дээрээс харвал Түнхэлэг горхин уруу нэгэн бүлэг иргэн нүүж айсуй.
6. Дува сохор өгүүлрүүн: "Тэр нүүдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн өмнө нэг сайхан охин сууж явна. Хүний гэргий болоогүй бол Добу мэргэн дүү чамд гуйж гэргий болгоё" гээд түүнийг үзүүлэхээр Добу мэргэн дүүгээ илгээв.
7. Добу мэргэн, тэр нүүдэлд хүрч охиныг үзвэл үнэхээр алдартай, гоо сайхан охин бөгөөд хүний гэргий болоогүй ажээ. Нэр Алун гуа гэнэ.
8. Энэ охин, хорь түмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас хорь түмд (хорь буриад)-ийн нутаг Ариг ус гэдэг газар төржээ. Түүний эх Баргужин гуа бол хол газрын Баргужин төхүмийн эзэн Баргудай мэргэний охин бүлгээ. Тэр бүлэг иргэн бол Хорилардай мэргэнийх ажээ.
9. Хорилардай мэргэн, хорь түмдийн газарт булга, хэрэм зэрэг ан гөрөөс агнахаа хориглон булаалдаж харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан халдун ууланд ан гөрөөс элбэг гэж сонсож, Бурхан халдуны эзэн бурхан босгосон Шинч баян урианхайтай уулзахаар нүүж ирсэн ажээ. Энэхүү хорь түмдийн ноён Хорилардай мэргэний охин, Ариг уснаа төрсөн Алун-гуаг гуйж, Добу мэргэний гэргий болгосон ёс тийм ажээ.
10. Алун-гуа, Добу мэргэнд ирээд Бүгүнүтэй, Бэлгүнүтэй гэдэг нэртэй хоёр хөвүүнийг төрүүлэв.
11. Дува сохор ах нь дөрвөн хөвүүнтэй бүлгээ. Дува сохрыг үхсэний хойно түүний дөрвөн хөвүүн, Добу мэргэнийг авга гэж үзэхгүй доромжилж салж нүүгээд дөрвэд овогтон болов.
12. Түүний хойно нэг өдөр Добу мэргэн Тогоцог өндөр дээр гөрөөлөхөөр гарвал, ой дотор нэгэн урианхай хүн гунжин буга алаад хавирга цоройг шарж байхад уулзаж,
13. "Нөхөр шоролгодоо" гэж Добу мэргэн хэлбэл, тэр хүн уушги зүлд ба арьсыг өөрөө авч, бусдыг цөм Добу мэргэнд өгөв.
14. Добу мэргэн, тэр бугын махыг ачиж явтал замд хүүхдээ хөтөлсөн нэгэн ядуу хүн учрав.
15. "Чи юун хүн бэ?" гэж Добу мэргэн асуувал, тэр хүн өгүүлрүүн: "Би Малиг баяудын хүн. Одоо би ядарч явна. Тэр гөрөөсний махнаас надад өг. Би энэ хөвүүнээ чамд өгье" гэвэл,
16. Добу мэргэн зөвшөөрч, бугын өрөөсөн гуяыг тэр хүнд өгөөд хөвүүнийг авч ирж гэртээ зарцлах болов.
17. Тэгж байтал Добу мэргэн үгүй болов. Добу мэргэнийг үгүй болсны хойно түүний гэргий Алун-гуа бэлбэсэн бөгөөтөл Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гэдэг нэртэй гурван хөвүүнийг төрүүлэв.
18. Урьд Добу мэргэнийг амьд бүхий цагт төрсөн Бэлгүнүтэй, Бүгүнүтэй хоёр хөвүүн, эх Алун-гуагаас эчнээ хэлэлцсэн нь: "Бидний эх, ойр төрлийн эрэгтэй хүнгүй ба эргүй бөгөөтөл энэ гурван хөвүүнийг төрүүлэв. Гэр дотор ганц Малиг баяуд овгийн зарц хүн байна. Энэ гурван хөвүүн, түүний хүүхэд биз" гэж эхээс далд хэлэлцэхийг нь Алун-гуа мэдээд,
19. Хаврын нэгэн өдөр хонины хатсан мах чанаж Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хөвүүндээ идүүлээд тэднийг зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжээд мөс (сум буюу нарийн мод)-ийг хугал гэж өгвөл амархан хугачиж орхив. Бас таван мөсийг нийлүүлж баглаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдож хугалж чадсангүй.
20. Үүнд Алун-гуа эх нь өгүүлрүүн: "Бэлгүнүтэй, Бүгүнүтэй та хоёр намайг энэ гурван хөвүүнийг яахин төрүүлэв, хэний хөвүүд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх тань зөв.
21. Гэвч, та нар учрыг мэдэхгүй байна. Шөнө бүр цагаан шар хүн, гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний гэрэл миний хэвэлд шингэх бүлгээ. Тэр хүн, гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Дэмий яахин өгүүлнэ та. Түүнээс үзвэл тэнгэрийн хөвүүд биз. Хар тэргүүт хүнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ" гээд
22. Бас Алун-гуа, таван хөвүүнээ сургаж өгүүлрүүн: "Та таван хөвүүн, миний нэгэн хэвлээс төрсөн биш үү. Та нар ганц ганцаар салбал нэжээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар дийлэгдэхгүй болно" гэв. Тэгж байтал Алун-гуа эх нь үгүй болов.
23. Эх Алун-гуаг үгүй болсны хойно ах дүү тавуулаа, адуу малаа хуваах болж, Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха хатаги, Бухату салжи дөрвүүлээ юмаа хувааж аваад дүү Бодончар мунхагийг бядуу гэж урагт үл тооцож хувь эс өгөв.
24. Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил сүүлт орог шинхул морио унаж үхвэл ухье, амьдарвал амьдаръя гэж Онон мөрөн уруу зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хүрч өвсөн эмбүүл гэр барьж суув.

25. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг үзэж, гол дайрт, годил сүүлт орог мориныхялгасаар урхи хийж, тэр бор харцагыг барьж авчрав.
26. Бодончар, идэх юмгүй тул чонын гууд хорьсон гөрөөсийг мярааж харван алж идэх буюу чонын идсэн сэгийг түүж гэдсээ хооллож, харцагаа тэжээсээр тэр он гарав.
27. Хавар болж, нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу, нугас олныг алж, идэж үл барах тул,
Мөчир бүрээс
Мөч гуя өлгөж
Хожуул бүрээс
Хоёр гурван
шувуу олгосон нь ялзрахад хүрчээ.
28. Битүү модот уулынхяраас нэгэн бүлэг иргэн, Түнхэлэг горхин уруу нүүж ирэв. Бодончар, харцагаа тавин өдөр бүр тэр иргэнд очиж цэгээ гуйж уугаад, шөнө өвсөн эмбүүл гэртээ ирж хонох бүлгээ.
29. Тэд иргэн Бодончарын харцагыг гуйвал эс өгөв. Тэд иргэн, Бодончарыг хэн юун хүн бэ гэж асуухгүй, Бодончар бас тэр иргэнийг юун иргэн гэж асуухгүй явна.
30. Гэтэл Буха хатаги ах нь Бодончар мунхаг дүүгээ энэ Одон мөрөн уруу одлоо гэж нэхэн ирж, Түнхэлэг горхинд нутаглах тэд иргэнд хүрээд тийм морьтой, тийм хүн үзэгдэв үү гэж сурвал,
31. Тэд иргэн өгүүлрүүн: "Өдөр бүр нэгэн хүн манд ирж эсэг (цэгээ) ууж одно. Тэр хүн ба түүний морь, чиний сурдагтай адил байна. Түүнд нэг харцага бий. Тэр, шөнө хаана хонодгийг мэдэхгүй. Баруун хойноос салхи салхилбал түүний харцагаар бариулсан нугас галууны өд сөд нь цас мэт бутарч хийсэж ирнэ. Бодвол түүний гэр холгүй биз. Одоо түүний ирэх цаг болов. Хоромхон хүлц" гэв.
32. Удалгүй Түнхэлэг горхин өөд нэгэн хүн айсуй. Хүрч ирвэл Бодончар мөн. Буха хатаги ах нь таньж аваад Онон мөрөн өөд дагуулан давхив.
33. Бодончар, Буха хатаги ахын хойноос даган хатирч өгүүлрүүн: "Ах аа, ах аа, бие тэргүүтэй, дээл захтай нь сайн" гэвэл, ах нь тэр үгийг хайхарсангүй.
34. Бодончар мөн үгийг хоёрдугаар удаа өгүүлбэл, ах нь хариу хэлсэнгүй. Мөн үгийг гуравдугаар удаа хэлэхэд ах нь өгүүлрүүн: "Чи энэ үгийг юунд дахин дахин өгүүлнэ?".
35. Бодончар өгүүлрүүн: "Тугаарын (саяын) Түнхэлэг горхиноо бүхий иргэнд эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя"
36. Ах нь өгүүлрүүн: "За тийм бол гэртээ хүрч, ах дүү нартай зөвлөлдөж, тэд иргэнийг эзэлье" гэж,
37. Гэртээ хүрээд, ах дүү нартай хэлэлцэж мордов. Тэргүүлэн хянагчид мөн Бодончарыг явуулав.
38. Бодончар тэргүүлэн явж нэгэн жирэмсэн эмийг барьж "Чи юун хүн бэ?" гэж асуувал, тэр эм өгүүлрүүн: "Би жарчиуд аданхан урианхайн хүн"гэв.
39. Тэндээс ах дүү тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хүн ардыг зарц болгов.
40. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хөвүүн төрөв. Түүнийг харь овгийн хөвүүн гэж Жажирадай гэж нэрийдэв. Жадараны өвөг тэр болов. Тэр Жажирадайн хөвүүн Тугудай нэрт бүлгээ. Тугудайн хөвүүн Бури-булчиру, Бури-булчиругийн хөвүүн Хар-хадаан бүлгээ. Хар-хадааны хөвүүн Жамуха бүлгээ. Жадаран овогтон тэд болов. (Жада гэдэг нь харь буусад гэсэн үг болно).
41. Тэр эм бас Бодончараас нэгэн хөвүүн төрүүлэв. Түүнийг барьж авсан эмийн хөвүүн хэмээн Баарьдай гэж нэрийдэв. Баарины өвөг тэр болов. Баарьдайн хөвүүн Зүтгэлбөх, Зүтгэлбөх олон эм авсан тул хөвүүн нь манан мэт (олон) төрөв. Манан баарин овогтон тэд болов.
42. Бэлгүнүтэй, бэлгүнүд овогтон болов. Бүгүнүтэй, бүгүнүд овогтон болов. Буха хатаги, хатагин овогтон болов. Бухату салжи, салжид овогтон болов. Бодончар, боржигин овогтон болов.
43. Бодончарын авааль эмээс төрсөн Барим ширату Хабич нэрт бүлгээ. Тэр Хабич баатрын эхийн инжид ирсэн эмийг Бодончар татвар эм болгон нэгэн хөвүүн төрсөнд Жаурьдай нэр өгөв. Бодончар амьд байх цагт Жаурьдайг зүхэл тайлгад орох эртэй болгов.
44. Бодончарыг үгүй болсны хойно тэр Жаурьдайг гэрт ямагт аданхан урианхайдай хүн байсан тул түүний хөвүүн гэж тайлгаас хөөжгаргав. Тэр Жэүрэдийн өвөг болов.
45. Хабич баатрын хөвүүн Мэнэн тудун бүлгээ. Мэнэн тудуны хөвүүн Хачи хүлүг, Хачин, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар долоо бүлгээ.
46. Хачи хүлүгийн хөвүүн Хайду, Намулун эхээс төрсөн бүлгээ. Хачины хөвүүн Ноёгидай нэртэй бүлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов. Хачиугийн хөвүүн Баруладай нэрт бүлгээ. Их биетэй ба идээ барах ховдог тул Барулас овогтон болов. Хачулагийн хөвүүн бас идээ барах ховдог тул их барула, өчүүхэн барула гэдэг хоч нэртэй болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргүүтэн барулас овогтон болов. Харалдайн хөвүүн будаа мэт эх түрүүгүй хутгалдах тул будаад овогтон болов. Хачиуны хөвүүн Адархидай нэрт бүлгээ. Ах дүүгийн дунд адармаатай (яхир хэрүүлч) тул адархин овогтон болов. Начин баатрын хөвүүн Уруудай Мангудай хоёр бүлгээ. Урууд, мангуд овогтон болов. Начин баатрын авааль эмээс төрсөн хөвүүн Шижуудай Доголдай хоёр бүлгээ.
47. Хайдугийн хөвүүд Байшинхор догшин, Чирхай лянхуа, Чаужин ортагай гурав бүлгээ. Байшинхор догшны хөвүүн Тумбинай сэцэн бүлгээ. Чирхай лянхуагийн хөвүүн Сэнгүн билгэ, амбагайтан тайчууд овогтон болов. Чирхай лянхуа бэргэнээ эм болгон авч, нэгэн хөвүүн төржээ. Нэр нь Бэсүдэй гэнэ. Бэсүд овогтон болов. Чаужин Ортагай зургаан хөвүүнтэй нэр нь: Оронар, Хонхотан, Арулад, Сөнид, Хабтурхас, Гэнигэс гэдэг тул ийм овогтон болов.
48. Тумбинай сэцэний хөвүүн Хабул хаан Сэмсэчүлэ хоёр бүлгээ. Сэмсэчүлийн хөвүүн Бүлтэчү баатар бүлгээ. Хабул хаан, долоон хөвүүнтэй, тэдний нэр нь Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор, Хотала хаан, Хулан, Хадаан, Тодойн отчигин гэнэ.


49. Охинбархагийн хөвүүн Хутугту Жүрхи бүлгээ. Хутагту жүрхийн хөвүүн Сэчэ-бэхи Тайчу хоёр бүлгээ. Тэд жүрхи овогтон болов.
50. Бартан баатрын хөвүүд Мэнгитү хиан, Нэгүүн тайжи, Есүхэй баатар, Даридай отчигин энэ дөрөв бүлгээ. Хутугту Монхорын хөвүүн Бүри бөхө бүлгээ. Онон мөрний шугуйд хуримлах цагт [Чингисийн дүү] Бэлгүтэйн мөрийг тэр тас цавчсан билээ.
51. Хотала хааны хөвүүд Зочи, Хирмау, Алтан гурав бүлгээ. Хулан Баатрын хөвүүн Их Чэрэн бүлгээ. [Их Чэрэнгийн боол] Бадай Хишлиг хоёр [Чингисийн үед] Дархадын ноёд болов. Хадаан Тодойн хоёр үргүй өнгөрчээ.
52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хөвүүнээ байтал, Сэнгүн билгийн хөвүүн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ.
53. Буйр Хөлэн хоёр нуурыг холбож урсах Оршуун мөрөнд айргууд, буйргууд овгийн татаар аймаг нутаглана. Тэдэнд Амбагай хаан охиноо өгч, өөрөө охиныг хүргэж очоод татаарт баригдав. Татаар, Амбагай хааныг барьж, Хятадын Алтан хаанд хүргүүлэв. Бэсүд овгийн Балхачи гэдэг хүнийг элч болгож, Амбагай хааны хэлсэн нь: "Хабул хааны долоон хөвүүний дундахь Хоталад, миний арван хөвүүний дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татаар аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун" гэж илгээжээ.
54. Тэр цагт Есүхэй баатар, шувуу агнан явах зуур олхуноуд аймгаас эм аваад буцаж яваа мэргидийн их Чилэдү гэдэг хүнтэй уулзаж, түүний эмийг өнгийж үзвэл гоо үзэсгэлэнтэй хөтөн байна. Есүхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгүүн тайжи, дүү Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их Чилэдүүг гүйцэж очвол,
55. Тэр айж хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, уулын бэлээр дутаав. Түүнийг гурвуулаа цувалдан хөөвөл тэр улам дутаасаар нэгэн хошууг тойрч эргэж тэргэндээ хүрч ирсэнд эм Өэлүн үжин (фүжин гэж хятадаар хатныг хэлнэ) өгүүлрүүн: "Тэр гурван хүний учрыг мэдэв үү чи? Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний аминд хор хүргэж болно. Амьд мэнд үлдвэл эхнэрийг олоход бэрхгүй. Мухлаг тутам охид бий. Тэрэг тутам хатад бий. [Миний мэт өнгөт эхнэр олдоно А.то] Хэрэв намайг санавал дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгтүн. Одоо амиа арчил. Миний үнэрийг үнэсэж яв" гээд өмссөн цамцаа тайлж өгөв. Их Чилэдү, тэр цамцыг морин дээрээс тонгойж авмагц, харвал, нөгөө гурав мөн хошууг тойрч нэхэж айсуй. Чилэдү, хурдан ухаа морины гуяыг ташуурдаж яаран Онон мөрөн өөд дутаав.
56. Түүнийг гурвуулаа хойноос нь нэхэж, долоон даваа давтал хөөж орхиод, Өэлүн үжинийг авч, Есүхэй баатар жолоодон хөтөлж, ах Нэгүүн тайжи тэргүүлж, дүү Даридай отчигин хажууд дагаж [тэмээг гилж А.то] явна. Үүнд Өэлүн үжин өгүүлрүүн:
"Миний эр Чилэдү,
Сэрүүн салхинд
Сэвлэг үсээ хийсгэж
Хээр хөдөө
Гэдсээ өлсгөж яахин зовох болов?
Одоо би хоёр сэвлэг үсээ хойш урагш унжуулж яахин одно?"
гээд Онон мөрнийг долгилтол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Даридай отчигин хажуунаас өгүүлрүүн:
"Тэврэх хайрт эр чинь
Тэртээ давааг давав.
Уйлан санах эр чинь
Ус олныг гэтлэв.
Хайлж уйлавч
Харж чамайг үзэхгүй,
Хайж эрэвч
Хаалга зам нь олдохгүй.
[Гурван гол гэтэлгэв
Гурван гурви давуулав
Хайвал мөргүй
Харвал бараагүй
Хайлбал үл сонстоно. Ч.Ц]
Дуугүй бай гэж ятгав.
Өэлүн үжинийг Есүхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Өэлүн үжинийг Есүхэй баатрын авчирсан ёс ийм бүлгээ.
57. Амбагай хаан баригдаад Хадаан Хотала хоёрыг нэр заасан тул хамаг монгол, тайчууд нар Онон мөрний Хорхунагийн хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд, Хоталыг хаан болгов. Монголын жаргалан нь бүжиг, хурим бүлгээ. Хоталыг хаан өргөмжлөөд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн бүжиглэж хуримлав.
58. Хотала, хаан болоод Хадаан тайжитай хоёулаа татаар иргэнээс өшөө авахаар мордов. Татаарын Хотан бараг, Жали буха хоёртай арван гурван удаа байлдавч, Амбагай хааны өшөөг сайтар авч эс чадав.
59. Тэр цагт Есүхэй баатар, татаарын Тэмүжин-үгэ, Хори-буха зэргийн татаар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өэлүн үжин, Ононы Дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис төрөхдөө баруун гарт шагайн чинээ нөж атган төржээ. Татаарын Тэмүжин-үгээг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгчээ.
60. Есүхэй баатрын Өэлүн үжинээс Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ дөрвөн хөвүүн төрөв. Бас Тэмүлүн нэртэй нэгэн охин төрөв. [Есүхэй баатрын нөгөө гэргий Сочигэл эхээс төрсөн Бэгтэр Бэлгүтэй хоёр бүлгээ. А.то] Тэмүжинийг есөн настай байхад Зочи-Хасар долоон настай, Хачиун алчи таван настай, Тэмүгэ отчигин (отгон нь галын хаан, голомтын эзэн гэсэн үг болно) гурван настай, Тэмүлүн өлгийтэй байсан бүлгээ.


61. Есүхэй баатар, Тэмүжинийг есөн настай байхад Өэлүн эхийн төрхөм олхуноуд иргэнд хөвүүний нагац нараас охин гуйяа гэж Тэмүжинийг аваад одов. Явах замд Цэгцэр Чихургу гэдэг газрын хооронд Хонгирадын Дэй сэцэнтэй уулзав.
62. Дэй сэцэн өгүүлрүүн: "Есүхэй худ аль хүрэхээр явна?" Есүхэй баатар өгүүлрүүн: "Миний хөвүүний нагац олхуноуд иргэнээс охин гуйхаар явж байна". Дэй сэцэн өгүүлрүүн: "Энэ хөвүүн чинь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хөвүүн байна.
63. Есүхэй худ, би энэ шөнө, нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар хоёрыг атган нисэж ирээд миний гар дээр буув" гэж зүүдлэв. Нар сарыг бид нүдээр үздэг билээ. Гэтэл, нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь гайхалтай, ямар сайн тохиол учрах болов гэж би бусдад хэлсэн бүлгээ. Есүхэй худ чи, хөвүүн дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Юун зүүд байх вэ! Танай хиад аймгийн сүлд ирж, зүүдээр дохиолсон ажээ.
64. Манай хонгирад хэдийнээс бусдын нутаг ба хүнийг булаан тэмцэлддэггүй.
Харь улсыг үл довтлон
Хацар сайт охидоо
Хасаг тэргэнд суулгаж
Хар буур хөллөж
Хатируулж одож
Хаан болсон та нарын
Хатан сууринд дэвшүүлж
Хамт суулгана.
Өөр иргэнийг үл тэмцэн
Өнгө сайт охидоо
Өлжгэтэй (суудалтай) тэргэнд суулгаж
Өл буур хөллөж
Үүсгэж одож
Өндөр суурь эзлэгчдийн
Өрөөл хань болгоно.
Манай хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, өнгө сайн охидтой тул зээгийн зүсээр, охидын өнгөөр явна.
65. Нуган хүүхэд нутгаа эзэмшинэ. Охин хүүхэд өнгө шилэгдэнэ. Есүхэй худ, миний гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Тэ үз" гэж, Дэй сэцэн хэлээд Есүхэйг гэртээ дагуулж аваачив.
66. Есүхэй худ, охиныг үзвэл нүүртээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин тул санаанд нийлэв. Түүний нэр Бөртэ гэнэ. Тэмүжинээс нэгэн нас ах, аравтай ажээ.
Дэй сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйвал, Дэй сэцэн өгүүлрүүн: "Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч, охин хүний заяа, төрсөн үүдэнд өтлөхгүй тул охиноо өгье. Чи хөвүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ" гэвэл, Есүхэй баатар өгүүлрүүн: "Би хөвүүнээ орхиё. Миний хөвүүн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи, миний хөвүүнийг нохойноос бүү цочуул!" гээд хөтөлж явсан мориор бэлэг өгч, Тэмүжинийг орхиод Есүхэй баатар буцав.
67. Есүхэй баатар, Цэгцэрийн шар талд явж байтал, татаар иргэн хуримлаж байхтай тохиолдоод ам цангах тул хуримд буув. Татаар нар Есүхэйг таньж, "Эрхэм Есүхэй ирэв" гэж хуримд суулгаад, урьдын булаагдсан өшөөг санаж, нууцаар хэлэлцэн, хоолонд хор хольж өгчээ. Есүхэй тэндээс мордож явах замд бие муужирч, гурван хоног арай гэж яваад гэрт хүрч,
68. Есүхэй өгүүлрүүн: "Миний дотор муу байна. Дэргэд минь хэн байна?" гэж асуувал, хонхотаны Чирха өвгөний хөвүүн Мэнлиг (Мэнлиг буюу Мунлиг) ойр байна гэвэл, түүнийг дуудаж өгүүлрүүн: "Хүү минь Мэнлиг чи сонс. Хөвүүн минь балчир билээ. Тэмүжин хөвүүнийг урагт орхиод ирэх замын зуур татаарт хорлогдов. Дотор минь муу байна. Өнчин хоцорсон дүү нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд. Тэмүжин хөвүүнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь!" гээд наснаас нөгчив.


Дэлгэрэнгүй...

Nadad iim l ym toxioldson ym daa.

Eej maani namaig nadaas asuulgui toruulsen bolohoor bi uilj torson.Bas bi zondoo olon hunii omno shav shaldan uilj torson bolohoor uneheer ih ichsen.Tegeed bas manai hamaatnuud nadaas asuulguigeer nadad ner ogson.Terend ni minii uur hureed bi 1 jil yu ch yariagui.Haaya guigaad bhaar ni gants hoer ug l heldeg bsan.Bas namaig muuhai aashtai geed daavuugaar huldeg bsan.Tegeed minii uur hureed 2 jil yavaagui.Bas oorsdoo jorlontoi bj nadad jorlon ogoogui.Terend ni minii uur hureed bi3 jil omdondoo sheedeg bsan . kekeke……….

Eej maani namaig nadaas asuulgui toruulsen bolohoor bi uilj torson.Bas bi zondoo olon hunii omno shav shaldan uilj torson bolohoor uneheer ih ichsen.Tegeed bas manai hamaatnuud nadaas asuulguigeer nadad ner ogson.Terend ni minii uur hureed bi 1 jil yu ch yariagui.Haaya guigaad bhaar ni gants hoer ug l heldeg bsan.Bas namaig muuhai aashtai geed daavuugaar huldeg bsan.Tegeed minii uur hureed 2 jil yavaagui.Bas oorsdoo jorlontoi bj nadad jorlon ogoogui.Terend ni minii uur hureed bi3 jil omdondoo sheedeg bsan . kekeke……….

Дэлгэрэнгүй...

Monday, March 31, 2008

Инээдмийн баярын мэнд хүргэе



Өнөөдөр аргын тооллын 4 сарын 1 – н. Мягмар гараг. Өглөөний нар их эрт гарч, нилээн орой шингэнээ. Өнөөдөр амраг хосуудад эерэг сайн нөлөөтэй тул бие биеээ энхрийлүүштэй. Эл өдөр уурлах, бухимдах, гомдох зэрэг үйлнээ муу бөгөөд хуурах, чадах, инээлгэх, элэг хөшөөх зэрэг үйлнээ өлзийтэй сайн. Үс сэвлэгээ авхуулбаас халзан болноо гэж зурхайн зурлагад буусан байна. Та бүхний чадсан хүн сэтгэлчлэн хууртагдах болтугай. Инээдмийн баярын өдөр.

Нар гэрэлтсэн хорвоод насаа залуужтал инээ
Гэрэл гүйсэн гэртээ жаргал хуртай инээ
Зүүд нойрон дундаа сарнай дэлгэртэл инээ
Зүрх сэтгэлдээ хайр бадартал инээ

Залуу сайхан насаа мөнхийн болтол инээ
Зүүд нойрондоо зул гэрэлттэл инээ
Зүрх сэтгэлдээ хайр амилтал инээ
Тас тас инээ, татаж унатлаа инээ

Нүд дүүрэн инээж
Нүүр дүүрэн баясаж
Зүрх дүүрэн мишээж
Дэлхий дүүрэн жаргалаар бялхаж яваарай

Дэлгэрэнгүй...

Thursday, March 27, 2008

Mongolia VS Russia

Дэлгэрэнгүй...