Tuesday, April 22, 2008

Егөөтэй ертөнцийн гуравууд

Мөнгөгүй хүний ирээдүй нэг бүрхэг
Мөрийтэй тоглоомчдын амьдрал нэг бүрхэг
Төргүй ард түмний төөрөг нэг бүрхэг

Ядуу тарчиг айлын дээвэр нэг цоорхой
Ярьдаг томчуудын баталсан хууль нэг цоорхой
Ятгасны үгээр зардаг төсөв нэг цоорхой

Хоол нэхээд ходоод завгүй
Хор найруулаад улс төрчид завгүй
Хоёуланд нь түүртээд төр завгүй

Нам нам дагаад улс төр нэг бутархай
Лам лам дагаад шашин нэг бутархай
Ийш тийш цацсаар эдийн засаг нэг бутархай

Түшээдийн бодсон нь хийхдээ нэг өөр
Түмэнд амласнаа биелүүлэхдээ нэг өөр
Төсөл хөтөлбөрийн зарцуулалт нэг өөр

Төр шашныг хослуулж бариад Ерөнхийлөгч нэг бахдам
Төгс төгөлдөр дүр эсгэдэг нэр дэвшигч нэг бахдам
Түүнд нь сүнсгүй итгэдэг түмэн олон нэг бахдам

Албан тушаал горьдсон залуус нэг долдой
Арын хаалгаар дэвшсэн түшээд нэг долдой
Андын үгийг худалдсан авилгач нэг долдой

Давсаг шээсээр баян
Дэлэн сүүгээр баян
Дарга бялдуучдаар баян

No comments: